Хятад бол олон зуун жилийн түүхтэй Хятад-Төвд хэлний язгуурын Сини хэлний бүлэгт багтах гайхамшигт хэл юм. Хятад хэлээр нийт 1,3 тэрбум хүн ярьдаг бөгөөд 35000 орчим ханзтай.
Хятад хэлний тухай ярина гэдэг нь ханз үсгийн тухай ярих гэсэн үг юм. Хятад хэлийг ханзгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ханз нь үсэг төдий бус бөгөөд жинхэнэ урлагын бүтээл юм. Ханз нь тухайн үгнийхээ дүрсийг илэрхийлдэг бөгөөд бийрэн буюу татлаган бичгээр нэгэнт дүрслэх урлагын нэгэн гайхамшиг болоод байна. Ингээд Хятад хэл сонирхдог хүн бүрт өөрийн туршлагаас хуваалцахаар энэхүү зөвлөмжийг бичлээ.
Хятад хэлний тухай ярина гэдэг нь ханз үсгийн тухай ярих гэсэн үг юм. Хятад хэлийг ханзгүйгээр төсөөлөхийн аргагүй. Ханз нь үсэг төдий бус бөгөөд жинхэнэ урлагын бүтээл юм. Ханз нь тухайн үгнийхээ дүрсийг илэрхийлдэг бөгөөд бийрэн буюу татлаган бичгээр нэгэнт дүрслэх урлагын нэгэн гайхамшиг болоод байна. Ингээд Хятад хэл сонирхдог хүн бүрт өөрийн туршлагаас хуваалцахаар энэхүү зөвлөмжийг бичлээ.
Хэрэв та Хятад хэлийг сурахаар шийдсэн бол:
Алхам 1. Сурна гэсэн бүрэн итгэлтэй байх. Хятад хэлийг сурахад таньд эхлээд сэтгэл санааны бүрэн бэлтгэгдсэн байдал хэрэгтэй. Учир нь олон мянган хүүхэд залуус Хятад хэлийг сурахаас шантарч замын дундаас буцдаг. Та нэгэнт сурахаар шийдсэн бол аль болох эрт эхлэх хэрэгтэй. Учир нь Хятад хэл нь өөрийн гэсэн 4 хөгөөс бүрддэг аялгут хэл юм. Эдгээр хөгүүдийг зөв дуудахад таны хоолойны булчин маш их ачааллана. Бага наснаас л эхэлж сурахгүй бол хэзээ ч хятад хүний адилаар хоолойн булчин хөгжихгүй. Та зөвхөн ойрхон сонсогдоно гэсэн үг. Гэхдээ оройтож сурсан ч та сурч чадна. Энэхүү дөрвөн хөг нь 4 өөр дуудагдах аялгуу гэсэн үг юм. Хөг бүр нь өөр утга илэрхийлнэ. Жишээ нь: 交 jiao буюу огтлолцох, харилцаа гэсэн утгатай 1-р хөгөөр уншигддаг ханзыг 4-р хөгөөр jiao гэж уншихад 较гэсэн ханз бүхий харьцуулах гэсэн утгыг илэрхийлсэн үг болно. Иймээс анхнаас нь хөгийг алдаагүй цэвэрхэн дуудахын тулд өдөр бүр давтаж, Хятад хүний яриаг сайн сонсож, боломж олдвол Хятад хүн ойлгохгүй байх гэж айлгүй ярилцаж байх хэрэгтэй.
Алхам 2. Олон цагаар сууж хичээллэ. Хятад хэлийг сурахад хамгийн гол нь сууж сурах хэрэгтэй. Ханз бичиж сурахад гарын эв дүй болон хичээл зүтгэл маш их хэрэгтэй. Ханз нь мөн өөрийн гэсэн бичих дараалалтай. Ханзыг зүүнээс баруун, дээрээс доош гэсэн дарааллаар бичих ёстой. Ханзыг дарааллаар нь зөв бичиж сурахын тулд маш олон удаа бичих шаардалагатай бөгөөд олон бичсэний дараах үр дүн нь тухайн ханзыг мартахааргүй цээжилсэн байдаг давуу талтай. Хэдийгээр харж тогтоохдоо илүү сайн хүмүүс байдаг ч анхлан суралцах үедээ зайлшгүй бичиж тогтоох шаардлагатай. Бичиж сурсны дараа ханзыг 1-3 удаа хараад л цээжилдэг болдог. Ингэхээр та эхний үед л маш их сууж, бичиж хичээллэх хэрэгтэй. 3 сарын дараа гэхэд аяндаа суух цаг тань маш бага болж ханзыг хараад л цээжилдэг болсон байна.
Архам 3. Сонс бас дахин сонс. Хятад хэлийг анх 100 ханз сурсны дараа сонсоход 10 өгүүлбэрээс 1-3 үг ойлгож сонсвол бараг л хэвийн үзэгдэл. Учир нь таны тайвнаар олон дахин давтаж хэлсэн үгийг Хятдууд хэзээ ч удаанаар хэлэхгүй. Тэд маш хурдан ярьдаг бөгөөд анхандаа зөвхөн дууны үгийг л сонсоход тод сайхан сонсогдоно. Тиймээс дуу сонсож байгаад дараа нь хүүхэлдэйн кино үз, үүний дараа уран сайхны киноны харилцан яриаг сонс. Мэдээж мэддэг ханзны тоо нэмэгдэж байж таны сонсох чадвар дээшилнэ гэдэг ойлгомжтой. Олон сонссоны дараа огт ойлгохгүй байсан өгүүлбэрээ аажмаар тод бөгөөд ойлгомжтой сонсож эхэлнэ. Гэхдээ учир утгагүй тааралдсанаа сонсох биш дээр дурьдсан дарааллаар сонсвол илүү үр дүнтэй.
Алхам 4. Өөрөө өөртэйгээ ярь. Хятад хэл нь англи хэл шиг нийтлэг хэрэглэгддэг хэл биш учраас хүн бүр Хятдаар ярихгүй. Тиймээс та өөрөө өөрийнхөө харилцан ярианы хамтрагч болох хэрэгтэй. Энэ нь таны толины тусгал юм. Түүнтэй өдөр бүр ямар ч сэдвээр хамаагүй ярилц. Мөн ярьж байх үедээ өөрийнхөө сандарч байгаа эсэх, гараа оролдох, толгойгоо маажих, ээрэх, сул үг хэрэглэж байгаа эсэхээ давхар харж хянах давуу талтай юм.
Алхам 5. Үргэлж орчуулагч бай. Гэрт ч, гадаа ч, зурагт үзэхдээ ч, хаяг лого ер нь харсан бүхнээ л Хятдаар сэтгэж орчуулж байх хэрэгтэй. Хүмүүсийн хоорондын харилцааг ч Хятад хүний үүднээс бодож ингэж хэлэх байсандаа гэж бодож байгаагаараа сэтгэл дотроо ч хамаагүй орчуул. Харсан бүхнээ Хятдаар буюу ханзаар нүдэндээ буулга. Тэр үедээ шууд санаж чадаагүй ханзаа толь бичигнээс хар. Үргэлж шууд толь бичиг хэрэглэх нь хамгийн муу зуршил бөгөөд үлдэц нь муу. Харин харсан эсвэл сонссоноо өөрийн бодсоноор сэтгэлдээ эсвэл цаасан дээр орчуул. Орчуулсны дараа алдаатай санагдсанаа толь бичигнээс хай. Ямагт эхлээд өөрөө сэтгэж хэрхэн хэлж болох талаар ямар ханз тохирох талаар сайн тунгаан бод, таньд ямар ч монгол эсвэл өвөр монгол толь хэрэггүй. Зөвхөн тархи л таны толь бичиг байж үргэлж тархиндаа орчуулга хийж яв.
Ингээд таньд амжилт хүсье! Хэл сурах гэдэг 1%-ийн авъяас, 99%-ийн оролдлого, хичээл зүтгэл юм шүү.
No comments:
Post a Comment